Мөөгөнцөрийн буюу Кандида
Бидний мөөгөнцөр хэмээн нэрлэдэг, албан ёсоор бол кандидоз хэмээх нэртэй энэ өвчин нилээд тааламжгүй өвчинд тооцогддог.
Кандидоз буюу мөөгөнцөр нь кандида /Candida/ төрлийн мөөгний хяналтгүй өсөлт юм. Хэрэв эмэгтэй хүн дархлаа сайн, өдөөгч хүчин зүйл байхгүй бол мөөг нь салст бүрхэвч дээр /тэр дундаа, үтрээнд/ тайван бөгөөд үл анзаарагдам байдалтай амьдарч чаддаг. Гэвч ямар нэгэн шалтгаан /цаг агаар өөрчлөгдөх, гормоны үйл ажиллагаа доголдох янз бүрийн эм бэлдмэл хэрэглэх гэх мэт/ бий болмогц мөөгнүүд өсч, үржиж эхэлдэг.
Мөөгөнцөр өвчний гадаад шинж:
Загатнах, улайх, аарцархуу ялгарал гарах. Хэдийгээр мөөгөнцрийн эсрэг эм бэлдмэл эмийн санд чөлөөтэй худалддаг ч эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Гагцхүү мэргэжлийн эмч л өвчний шалтгааныг тодорхойдох боломжтой /зарим үед чихрийн шижин өвчин ч байх нь бий/. Сайн дураар янз бүрийн эм уух, өөрийгөө эмчлэх гэж оролдох нь мөөгөнцрийг архаг хэлбэрт оруулж болзошгүй.
Тэгвэл өвчний давталт жилд 2-4 удаа тохиох нь байдаг. Мөн кандида мөөг нь бэлгийн, ахуйн замаар халдварладгийг санууштай. Нийтийн халуун усны газар мөөгөнцөр авах нь элбэг байдаг тул хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатай.
Шошог
- Бэлгийн замаар дамжих халдварууд гэж юу вэ? хэрхэн урьдчилан сэргийлэх (1)
- ДУУ (1)
- Жирэмслэлтээс сэргийлэх аргууд (2)
- Жирэмсний үеийн зөв хооллолт (1)
- Жирэмсэний эрт үеийн хордлоготой эмэгтэйчүүдэд өгөх зөвөлгөө (1)
- Заг хүйтэн өвчний тухай (1)
- Зөвалгөө (1)
- Трихомониаз (1)
- Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтийн тухай (1)
- Хөхний эмгэг гэж юу вэ Урьдчилан сэргийлэх арга (1)